images

Батлан хамгаалах, зэвсэгт хүчнийхэн монгол бичгээр өрсөлдөж эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-03


   Үндэсний бичиг үсгийн өдрийг тохиолдуулан Монголын батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний офицер, ахлагч, алба хаагчдын монгол бичгийн уралдаан өчигдөр эхэллээ. 2013 оноос хойш тогтмол зохион байгуулж буй  уралдаан энэ удаа “Алдаагүй зөв бичих”, “Таталган бичгийг алдаагүй зөв унших”, “Цэвэр сайхан бичих” төрлөөр эхэлж, нийт таван төрлөөр зохион байгуулагдана. Уралдааны дүнг энэ сарын 6-ны өдөр гаргаж төрөл тус бүрийн шилдэг гурван оролцогчийг байр эзлүүлэн өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулахаас гадна Зэвсэгт хүчний төв хэвлэл “Соёмбо” сониноор сурталчлах юм. Монгол улсын Ерөнхийлөгч 2003 онд жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагийг Үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгох зарлиг гаргасан билээ. Өнгөрсөн жилийн уралдаанд батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний 100 орчим алба хаагч оролцжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.