Монгол улс гурван жилд 42 сая мод тарьжээ
Чихэнд чимэгтэй
2024-05-03
Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөр 2021 оноос хойш өнөөг хүртэл 42 сая мод тарьж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ. Мөн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 21 байгууллага 2030 он хүртэл 608 сая мод тарьж ургуулахаа амласан юм. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Өсөх зоос”, “Бороо гоулд” компани, “Монголросцветмет” ТӨҮГ тарьж, ургуулж байгаа модныхоо тоогоор тэргүүлж байгаа аж. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани 8 сая, “Өсөх зоос” ХХК 1.5 сая, “Оюу Толгой” компани 928 мянга, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 590 мянган ширхэг тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа гэнэ. Мод тарих үндэсний хөдөлгөөн эхэлснээр мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж, иргэний тоо 32 хувиар нэмэгджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.