Сингапур: 14 настай монгол хүүг Монголын 3х3 сагсан бөмбөгийн багийн тоглосон бөмбөгөөр шагнав
Чихэнд чимэгтэй
2024-05-03
Монгол улсаас Сингапурт суугаа Элчин сайдын яам монголчуудын дунд “Embassy cup 3x3” сагсан бөмбөгийн анхны тэмцээнийг өнгөрөгч ням гарагт Сингапур хотын “OCBC Arena” цогцолборт зохион байгууллаа. Тэмцээн болсон тус ордонд 2023 онд болсон Азийн цомын тэмцээнээс Монголын эрэгтэй шигшээ баг алтан медаль, 2024 онд эрэгтэй, эмэгтэй шигшээ баг хос хүрэл медаль хүртсэн билээ. Тэмцээнд эрэгтэйчүүдийн зургаа, эмэгтэйчүүдийн гурван багийн 60 орчим хүн оролцсон байна. Мөн үзэгчдийн дунд зохиосон алсын зайн шидэлтийн тэмцээнд 14 настай монгол хүү Тимото түрүүлжээ. Түүнд 2024 оны 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын тэмцээний үеэр Монголын шигшээ багийн тоглосон бөмбөгийг дурсгасан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.