Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр уур амьсгалын өөрчлөлтийг онцолж байна
Анд нөхдийн мэдээ
2024-05-03
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1993 оны тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэдэг болсон билээ. Энэ жил энэ өдрийг “Эх дэлхийн төлөө сэтгүүл зүй” уриан дор тэмдэглэж байна. Мөн Чили улсын Сантьяго хотод тавдугаар сарын 2-4-ны хооронд 31 дэх удаагийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн бага хурлыг зохион байгуулж байгаа юм. Энэ жил цаг уурын өөрчлөлт, биологийн олон янз байдлыг хамгаалах тухай асуудлыг сурвалжлах нь юу юунаас илүү чухал болохыг дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд, НҮБ хөндөж байна. Харин АНУ-ын “Washington Post” сонин “Сэтгүүл зүй гэмт хэрэг биш” гэсэн уриаг дэвшүүлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.