images

Л.Энхрийлэн Душанбегийн "Их дуулга" тэмцээний хүрэл медалийн төлөө барилдана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-03


   Олон улсын жүдо бөхийн холбооны "Их дуулга" тэмцээн өнөөдөр Тажикистан улсын нийслэл Душанбе хотод эхэллээ. Тэмцээний 57 кг-д барилдаж буй Л.Энхрийлэн нэгдүгээр тойрогт Узбекистаны тамирчин Шукуржон Аминоваг, хоёрдугаар тойрогт Хорватын Тиеа Тополовичийг, гуравдугаар тойрогт Германы Паулин Штарке нарыг тус тус ялж Б хэсгийн аварга болжээ. Улмаар Канадын Жессика Климкайтад ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарч үлдсэнийг дөнгөж сая Монголын жүдо бөхийн холбооноос мэдээллээ. Шигшээ барилдааныг 20:00 цагаас С1 телевиз шууд дамжуулах ажээ. Гурван өдрийн турш үргэлжлэх уг тэмцээнд 65 улсын 390 жүдоч хүч сорих юм. Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг жинд тамирчин Н.Мэндсайхан, 66 кг-д Ө.Бямбасүрэн, Л.Сумъяа, 73 кг-д Б.Эрдэнэбаяр, Ж.Энхтөр 81 кг-д Г.Болор-Очир, -100 кг-д Б.Гончигсүрэн, +100 кг-д О.Цэцэнцэнгэл барилдана. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Г. Баасанхүү, 52 кг-д Б.Уранзаяа, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар өрсөлдөж байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.