Шинэ "Урт цагаан"-ыг 32-ын тойрогт барина
Чихэнд чимэгтэй
2024-05-13
Чингэлтэй дүүргийн III хороонд байсан “Урт цагаан” ахуйн үйлчилгээний төвийг нураасан тул тэнд үйл ажиллагаа эрхэлж байсан иргэд, аж ахуйн нэгжийн ажлын байрыг хадгалахаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд шинэ төв барихаар болсон билээ. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар амралтын өдөр 32-ын тойрог орчимд ажиллав. Тэрбээр “Үйлчилгээний төвийн бүтээн байгуулалтын зураг төслийг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Барилга, хот байгуулалтын газар, Зураг төслийн хүрээлэн ОНӨҮГ хамтран боловсруулсан. Өнөөдөр газар дээр нь ирж хаана барих талаар зөвшилцлөө” гэжээ. Мөн “Урт цагаан” үйлчилгээний төвд үйлчилгээ эрхэлж байсан хүмүүсийн төлөөлөлтэй уулзаж, шинээр барих гэж буй төвд ямар төрлийн үйлчилгээ нэвтрүүлэх талаар ярилцсан байна. Сүхбаатар дүүрэгт ахуйн үйлчилгээний төв барьснаар Нийслэлийн захиргаанаас дэвшүүлж буй “20 минутын хот” концепц хэрэгжих боломж бүрдэх ажээ. Энэ нь иргэд гэрээсээ гараад 20 минутын дотор төрийн болон бусад төрлийн үйлчилгээг чирэгдэлгүй авах тухай ойлголт юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.