Хөвсгөл: Улсын физикийн олимпиадад 45 багш өрсөлджээ
Чихэнд чимэгтэй
2024-05-13
Улсын физикийн 35 дугаар олимпиад энэ сарын 8-11-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод болж өндөрлөлөө. Өнгөрсөн хугацаанд аймаг, бүсийнхээ 11 удаагийн физикийн олимпиадаас шалгарсан багш, сурагчид уг олимпиадад өрсөлдсөн бөгөөд Улаанбаатар хот болон Хөвсгөл аймгаас хамгийн олон сурагч оролцжээ. Олимпиадын дунд ангийн төрөлд 48 сурагч оролцож онолын бодлогыг гурав, туршилтын даалгаврыг дөрвөн цагийн хугацаанд хийжээ. Харин ахлах ангийн төрөлд мөн 48 сурагч оролцож, онолын бодлого болон туршилтын даалгаврыг тус бүр дөрвөн цагийн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Багш нарын төрөлд 45 багш оролцсоны зэрэгцээ одон орны олимпиад явагдаж, ахлах дунд ангийнхан өрсөлдсөн байна. Олимпиадын үеэр туршлага солилцох, багш шавийн уулзалт, шинжлэх ухааны сүүлийн үеийн мэдээ мэдээлэл олж авах арга хэмжээнүүдээс гадна орон нутгийн музей үзэх, урлагийн тоглолт, спортын тэмцээн, аялал, багийн бүтээлийн уралдааныг зохион байгуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.