Өвөр Монголын Ордос хот Шанхайн үзэсгэлэнд дангаараа оролцож байна
Анд нөхдийн мэдээ
2024-05-13
Шанхай хотноо болж буй найм дахь удаагийн “Хятадын брэнд" үзэсгэлэнд Өвөр Монголоос Ордос хот дангаараа бие даасан павильонтой оролцож байна. Ингэхдээ 300 м/кв талбайд 35 компани газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүн, үйлдвэрийн тоног төхөөрөмжөө танилцуулж байгаа аж. Мөн морин хуур тоглож, хөөмийлж, монгол бүжиг хийн бүтээгдэхүүнээ сурталчлав. Тус үзэсгэлэн энэ сарын 10-нд эхэлсэн бөгөөд 70 мянган м/кв талбайд гарч байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.