Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлийн улмаас энэ башёг өнжихөөр болов
Чихэнд чимэгтэй
2024-05-13
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, оозэки Такакэйшо нар бэртлийн улмаас энэ башёд цаашид барилдахгүй боллоо. Тэд өнөө өглөө Рюүгокү Кёкүгикан ордонд эхэлсэн хоёр дахь өдрийн барилдааны нээлтийн өмнө дээрх мэдэгдлийг хийсэн байна. Г.Ган-Эрдэнэ ташаа, өвдгөө бэртээсэн бол 27 настай япон бөх Такакэйшо баруун гар, цээжний булчингийн гэмтэлтэй байгаа ажээ. Иймд тэдний өнөөдөр учраа таарсан хоёр бөх шууд даваа авахаар боллоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.