images

ДАШТ-ээс 3 алтан медаль хүртсэн шатарчин охиныг Боловсролын сайд хүлээж авав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-14


   Перу улсын нийслэл Лима хотноо болсон сурагчдын шатрын ДАШТ-д 26 орны 1200 сурагч 6 насны ангилалд өрсөлдөж, манай улсаас 11 шатарчин амжилттай оролцоод ирсэн билээ. Тэдэн дундаас гурван төрөлд түрүүлж дэлхийн аварга болсон долоон настай шатарчин охин Н.Аз-Эрдэнийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Насны ангилалдаа 40 гаруй хүүхэдтэй өрсөлдсөн бяцхан охиныг аав Ч.Нямдаваа нь дасгалжуулдаг ажээ. Ч.Нямдаваа Хөвсгөл аймгийн "Хөх монгол" шатрын клубт дасгалжуулагчаар ажилладаг бөгөөд гурван хүүхэд нь бүгд шатрын спортоор хичээллэдэг, улсын аваргууд гэнэ. Дөрвөн настайгаасаа шатар тоглосон Н.Аз-Эрдэнэ УАШТ болон улсын чанартай найман тэмцээнд оролцож гурван алт, хоёр хүрэл медаль хүртээд байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.