Төрийн банкны ажилтнууд сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар тодорлоо
Чихэнд чимэгтэй
2024-05-14
“Банкир-2024” банк хоорондын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-11-ний өдрүүдэд боллоо. Монголбанк, Монголын банкны холбоо, арилжааны банкууд хамтран жил бүр зохион байгуулдаг энэ удаагийн тэмцээнд нийт 13 банкны баг тамирчид оролцож аваргуудаа шалгаруулав. “Банкир-2024” тэмцээнд оролцсон Төрийн банкны эмэгтэйчүүдийн баг тэргүүн байранд шалгарсан бол эрэгтэйчүүдийн баг дэд байранд шалгарч нийлбэр дүнгээр цомын эзнээр тодорсон байна. Төрийн банк шилжин явах алтан цом болон 100 жилийн ойд зориулан гаргасан үүрд хадгалах цомын эзэд болсон төдийгүй шилдэг эмэгтэй тоглогчоор Төрийн банкны тамирчин М.Булбул, тэмцээний бэлгэдлийн тамирчнаар Төрийн банкны эмэгтэйчүүдийн багийн ахлагч Ж.Мөнхсувд, эрэгтэйчүүдийн багийн довтлогч О.Эрдэнэцогт нар тус тус шалгарав. “Банкир” банк хоорондын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нь банкны салбарын ажилтнуудын дунд хамгийн том нөхөрсөг өрсөлдөөнийг бий болгож, үзэгч харилцагчдын дунд ч өндөр хүлээлтийг үүсгэдэг чансаа өндөр тэмцээн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.