Төрийн банк 30 мянга гаруй мод тарьж ургуулжээ
Чихэнд чимэгтэй
2024-05-14
Төрийн банкны ажилтнууд 2021 оноос хойш жил бүр хавар, намар орон даяар мод тарьдаг уламжлалтай. Өнгөрсөн жилүүдэд тус банк Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Бумбатын булаг, Богд ууланд ногоон төгөлтэй болж, 33 нэр төрлийн модлог ургамлыг тарьж ургуулсан юм. Харин энэ хаврын мод тарих ажлаа тавдугаар сарын 9-нд эхлүүлж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эрс тэс, хүйтэн уур амьсгалд хамгийн тэсвэртэй, усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой бургас модны суулгацыг тарьжээ. Төрийн банкны 500 орчим салбар нэгж тус бүр өөрсдийн үйл ажиллагаа явуулж буй аймаг сум, дүүрэгтээ мод тарих ажлыг өрнүүлж цаашдын арчилгаа усалгааг хариуцан ажиллаж буй. Төрийн банк одоогийн байдлаар нийт 30 мянга гаруй модыг тарьж ургуулаад байгаа бол 2030 он гэхэд 100 мянган мод тарих зорилт тавьжээ. Мөн тогтвортой хөгжлийн 17 зорилтод банкны бүх төрлийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээг нийцүүлэн, мод тарихаас гадна цаашдын арчилгаа, усалгааг цаг тухай бүрд нь хийж хөрсөндөө дасан зохицох хүртэл нь онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.