images

Лондон: Хандивын арга хэмжээн дээр монгол цамын бүжиг хийв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-05-14


   Лондон дахь Залуу дипломатуудын клубээс энэ сарын 11-нд зохион байгуулсан “Weaving international fashion” үндэсний хувцасны загварын шоу, орон орны хоол, гар урлалын худалдаа, хандивын арга хэмжээнд Монголын Элчин сайдын яам оролцлоо. Хүрэлцэн ирсэн дипломат корпусын төлөөлөл, хэвлэл мэдээлэл, соёл урлаг, загварын нөлөө бүхий 500 гаруй хүнд АНУ-д суугаа Соёлын элч Н.Ганхуягийн дэглэсэн монгол цамын бүжгийг тоглож үзүүлсэн байна. Арга хэмжээнд Казахстан, Чех, Вьетнам, Энэтхэг зэрэг 17 улс оролцож үндэсний хоол, хувцсаа танилцуулсны зэрэгцээ “The Felix Project”, “Kids for Kids” буяны байгууллагад хандив өргөсөн аж. Уг арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Залуу дипломатуудын клубыг төлөөлж Монголын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.Мөнхжаргал ажиллажээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.