Хүнсний ногооны хаврын тариалалт эхэллээ
Чихэнд чимэгтэй
2024-05-14
Манай улсад тариалалтын улирал тавдугаар сард эхэлж, тарьсан хүнсний ногоогоо 10 дугаар сард хурааж авдаг. Энэ онд хүн амын хэрэгцээт улаанбуудай, төмсийг 100 хувь, хүнсний ногооны 95 хувийг дотоодын ургацаас хангахаар төлөвлөжээ. Ингэхдээ улсын хэмжээнд 16 мянган иргэн, ААН 580 мянган га талбайд тариалалт хийж, 1.2 сая тонн ургац хураан авна. Одоогоор төмсний тариалалт дөнгөж эхэлж байгаа бол хүнсний ногооных найман хувьтай үргэлжилж байна. Хүнсний ногооноос гадна жимс, жимсгэнийн тариалалтыг нэмэгдүүлэхээр Төв, Хэнтий, Увс аймаг, нийслэлийн Баянзүрх дүүрэгт чанарын шаардлага хангасан, нутагшсан сортын жимс жимсгэнийн суулгац үржүүлгийн төвийг 12 га талбайд байгуулахаар улсын төсөвт 980 сая төгрөг тусгасан юм. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ оны дөрөв, тавдугаар сард хур тунадас элбэг байгаа учраас тариалалт явуулахад тааламжтай нөхцөл бүрдэж, төлөвлөгөөг биелүүлэх боломжтой болсныг албаны хүмүүс тэмдэглэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.