images

Дорноговь: Монгол, Хятадын цэргүүд 400 нарс тарилаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-05-14


    Монгол, Хятадын хамтарсан анхны цэргийн хээрийн сургууль “Талын түнш-2024” Дорноговь аймагт өнгөрөгч ням гарагт эхэллээ. Сургуулийг Зэвсэгт хүчний 336 дугаар ангийг түшиглэн хийж байгаа бөгөөд Хятадын Ардын чөлөөлөх армиас төрөл бүрийн дугуйт техниктэй нэг батальон цэрэг иржээ. Хээрийн сургуулийг нээж Монголын талаас Зэвсэгт хүчний жанжин штабын Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буяндэлгэр, Хятадын талаас хошууч генерал Ван Зы Цян тэргүүтэй хүмүүс үг хэлсний дараа хоёр орны цэргүүд 400 нарс тарьсан байна. Улмаар нарс тарьсан газраа "Найрамдлын төгөл" хэмээн нэрлэхээр тогтжээ. Цэргийн бэлтгэлийн талаар Хятадын “Global Times” сонинд “Хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа сүүлийн 20 жилд тогтвортой өссөн” хэмээн онцолсон байна. Талууд өмнө нь “Энхийн элч”, “Талын манлайлагч”, “Анчин бүргэд” цэргийн сургуулиуд хамтарч хийсэн туршлагатай. Манай улс Орос, Хятад, АНУ, Герман, Өмнөд Солонгос, Энэтхэг, Турк, Франц, Канад, Япон, Катар зэрэг оронтой цэргийн хамтарсан сургалт-дадлага тогтмол хийдэг билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.