Монгол хүүхдүүд Италийн хөлбөмбөгийн академид суралцана
Чихэнд чимэгтэй
2024-05-14
Италийн мэргэжлийн хөлбөмбөгийн дасгалжуулагчид өнгөрсөн оны есдүгээр сард Монголд ирж хүүхдүүдэд сургалт явуулсан билээ. Тэгвэл уг сургалтад хамрагдсан сурагчдаас шилдгээр шалгарсан Ч.Энхсүлд, Д.Анхням, М.Тэмүүн нар ирэх долоо хоногт Италийн Ром хотыг зорино. Өчигдөр хөлбөмбөгийн клубийн үе тэнгийн тамирчид нь тэдний гарын үсэг бүхий плакатыг дурсгал болгон авч, сонгон шалгаруулалтад нь амжилт хүсчээ. Италийн хөлбөмбөгийн холбооноос дэлхийн 37 оронд өсвөрийн тамирчдад зориулсан сургалтыг жил бүр зохион байгуулж, улс бүрээс гурван хүүхдийг шалгаруулан хөлбөмбөгийн академидаа үнэ төлбөргүй сургадаг. Манай улсаас 8-14 насны 100 гаруй хүүхэд тав хоногийн турш сургалтад хамрагдсанаас гурав нь ийнхүү сонгогдон Италийн хөлбөмбөгийн академид суралцахаар болж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.