АНУ: MZ үеийнхний хуримын даашинзны үнэ 50 доллар
Анд нөхдийн мэдээ
2024-05-14
АНУ-д хуримын ёслол хэмээх ойлголт MZ үеийнхний хувьд ихээхэн өөрчлөгдөж байна. Шинэ үеийнхэн гэрлэхдээ хуучны хатуу дэг ёс баримтлах биш, өөрийнхөө хүсэл сонирхлоор аль болох цомхон, хямд төсөр тэмдэглэхийг илүүд үзэх болж, үүнийг дагаад хуримын юм үйлдвэрлэдэг компаниуд хямд үнэтэй бүтээгдэхүүн гаргах болсон тухай CNN мэдээлэв. Өөрөөр хэлбэл, өндөр үнэтэй, чамин тансаг даашинзны оронд дэлгүүрээс цамц худалдан авч буйтай адилаар энгийн, хямд даашинз авах болсон аж. Үүнтэй холбоотойгоор, энэ чиглэлээр төрөлжсөн “Abercrombie” компани 100 гаруй төрлийн бүтээгдэхүүн бүхий “A&F Wedding Shop” цуглуулгаа танилцуулсан байна. Үүнд хуримын даашинзнаас гадна бикини, унтлагын хувцас, банзал зэрэг багтжээ. Мөн “Forever” компани шинэ үеийнхэнд зориулсан сүйт бүсгүйн цуглуулга гаргасан нь ердөө 50 долларын үнэтэй гэнэ. Үүнийг CNN "Өнгөрсөн жилийн хуримын даашинзны дундаж үнэ 2000 доллар байсантай харьцуулахад маш хямд үнэ" хэмээн онцолжээ. Мөн Z үеийнхэн амьжиргааны өртөг сайнгүй, эдийн засгийн хувьд хямралтай байгаагаас гадна тэд хуучин үеийнхэн шиг материаллаг сонирхлоос хол хөндий байдгийг дурдсан байна. Бас шинэ үеийнхэн хуримаараа өндөр үнэтэй ганц даашинз өмсөхийн оронд хямдхан даашинз хэд хэдийг сольж өмсөх сонирхолтой гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.