Нийслэл: Германд сургах хүүхдүүдийн сонгон шалгаруулалт эхэллээ
Чихэнд чимэгтэй
2024-05-15
Нийслэлийн Засаг даргын захирамжаар хот, нийтийн аж ахуйн чиглэлээр Герман улсад нарийн мэргэжилтэн бэлтгэх, сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан билээ. Тэгвэл ажлын хэсэг Геодези, усны барилга, байгууламжийн газар, Хот тохижилтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн хот нийтийн аж ахуйн салбарт тогтвор, суурьшилтай ажиллаж буй албан хаагчдын 18-22 насны хүүхдүүдийн судалгааг авч, сонгон шалгаруулалтыг өнгөрөгч даваа гарагт эхлүүлжээ. Ярилцлага буюу эхний шатанд тэнцсэн хүүхдүүд эх орондоо герман хэлний бэлтгэлд 11 сар сууна. Улмаар хэлний шалгалтдаа тэнцсэн 100 хүүхэд Герман улсад нарийн мэргэжлээр гурван жил суралцах юм. Эдгээр мэргэжил нь метроны засварчин, нийтийн тээврийн инженер, засварчин, слесарь, цахилгаанчин, агуулах, ложистикийн мэргэжилтэн, үйлдвэрийн механикжуулагч, мехатроникч, гүний барилга байгууламжийн инженер, мэргэжилтэн, хүнсний технологич, цэцэрлэгжүүлэгч, ландшафтчин юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.