images

XVII зууны үеийн Италийн алдарт зураачийн бүтээл "Чингис хаан" музейд

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-05-15


   XVII зууны үеийн Италийн алдарт зураач Микэланжело Караважжогийн “Магдалэний наманчлал” уран зургийг монголчууд эх хувиар нь үзэх боломжтой болжээ. Уг зургийг "Чингис хаан" музейн түр үзэсгэлэнгийн танхимд гарч буй тусгай үзэсгэлэнд дэлгэсэн байна. Монгол улс дахь Италийн Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр гаргаж буй уг үзэсгэлэнг ирэх сарын 30 хүртэл олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэх юм. Мөн Италиас урлагийн бүтээл сэргээн засварлагч, доктор Чинциа Паскуали ирж "Чингис хаан" музейн болон салбарын мэргэжилтэн, сонирхогчдод уран зураг сэргээн засварлах сургалт явуулж байна. Тэрбээр зураачийн амьдралын түүхээр хийсэн киног үзүүлэхийн зэрэгцээ эх бүтээлийг дэргэдээс нь харж зурах техник ажиллагаа нь ямар байсныг соёл, урлагийн чиглэлээр суралцдаг оюутнуудад тайлбарлаж байна. Үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 4-нд болсон бөгөөд музейн захирал С.Чулуун дэлхийд алдартай зураачийн эх бүтээлийг Монголын музейн 100 жилийн түүхэнд анх удаа үзүүлж байгааг дурдаад Чингис хааны алтан хөшөөг Италийн Флоренц хотод хийлгэж авчирснаа онцолсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.