Сүхбаатарын талбайд 1600 алба хаагч жагсана
Чихэнд чимэгтэй
2024-05-15
Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулснаас хойш өдгөө 20 жил болжээ. Тус байгууллагын алба хаагчид ойгоо тохиолдуулан албаны онцлог, үйл ажиллагаа, хувцас хэрэглэл, аврах ажиллагааны техник тоног төхөөрөмжүүдийг танилцуулах “Алба сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгуулах гэж байна. Маргааш 10-16 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болох өдөрлөгт албаны ажил, алба хаагчдын мэргэжлийн онцлогийг иргэдэд таниулж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө авран хамгаалах зөвлөмж, мэдээллийг хүргэхээс гадна гал унтраах техник, шүхэрчин аврагчид, эрэлч нохойн үзүүлэх тоглолтуудыг сонирхуулах юм. Харин тавдугаар сарын 17-ны баасан гарагийн 10:30-11:30 цагт ёслолын жагсаал зохион байгуулах бөгөөд жагсаалд Онцгой байдлын албаны болон цэргийн 1600 орчим алба хаагч оролцох ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.