Өвөр Монголын Ардын засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа
Чихэнд чимэгтэй
2024-05-15
Өвөр Монголын Ардын засгийн газрын тэтгэлгээр тус улсын их, дээд сургуульд суралцуулах бүртгэл өнөөдөр эхэллээ. Нэг жилийн хэлний бэлтгэл, дөрвөн жилийн үндсэн сургалт багтах тус хөтөлбөрөөр найман их сургуульд оюутан шалгаруулж суралцуулах юм. Тэтгэлэгт сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, амьжиргааны тэтгэлэг (сарын 2500 юань), эрүүл мэндийн даатгалын зардал багтаж байна. Харин тэтгэлэгт тэнцсэн иргэд эрүүл мэндийн шинжилгээ болон оршин суух виз, замын зардлыг өөрөө хариуцна. Тэтгэлэг горилогч нь ӨМӨЗО-ны Боловсролын танхимаас зөвшөөрсөн их дээд сургуулиуд дотроос хоёр сургууль, хоёр мэргэжлийг сонгох бөгөөд сургуулиуд өөрсдийн боломжид тулгуурлан зохицуулалтыг хийх гэнэ. Бүртгэлийг ирэх сарын 14-ний өдрийг хүртэл цахимаар хийнэ. Мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж авна уу.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.