images

Нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг 47 сургууль байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-16


   Улсын хэмжээнд жил бүр 75-80 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцдаг бол 30 мянган хүүхэд 12 дугаар ангиа төгсдөг. Иймд ойрын 5-8 жилд одоо байгаа сургуулиудын хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг ачаалалтай байгаа сургуулийн барилгыг өргөтгөх ажлыг Засгийн газарт танилцууллаа. Өнгөрсөн жилээс гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын нөхцөлд байдалд Боловсролын яамнаас илүү анхаарал хандуулж эхэлсэн гэдгийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэлсэн бөгөөд нийт 47 ийм сургууль байдаг ажээ. Улмаар энэ сургуулиудын өргөтгөлийн асуудлыг 2024 оны улсын төсөвт тусгасан боловч зарим ажил удаашралтай байгаа тул нийслэлийн захиргаанд шилжүүлж, хамтарч ажиллахаар болсон байна. Мөн энэ онд 11 байршилд 5980 хүүхдийн багтаамжтай сургууль шинээр барихаар болжээ. Ингэхдээ гол төлөв сургуульгүй хороо, орон сууцны хорооллын зарим газрыг чөлөөлж, шинэ сургууль барих бөгөөд хөрөнгө оруулалтыг таван сард нийслэлийн төсвийг тодотгож шийдвэрлэх ажээ. Мөн энэ ондоо багтаан 40350 хүүхдийн хүчин чадалтай нийт 86 сургуулийг дуусгана. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Зочин

    Сайн сайт шүү!

    2024-05-16

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.