Загвар өмсөгч О.Ариунзул “Armani Beauty” брэндийн зар сурталчилгаанд тоглов
Чихэнд чимэгтэй
2024-05-16
Италийн алдарт дизайнер Жоржио Арманигийн хувцас загвар, гоо сайхны “Armani” компанийн “Armani Beauty” брэндийн шинэ уруул өнгөлөгчний зар сурталчилгаанд Монголын загвар өмсөгч О.Ариунзул тоглолоо. Тэрбээр уг брэндтэй 2023 онд хамтран ажиллах болсон юм. О.Ариунзул нь Испанийн “Traffic Models” агентлагт харьяалагддаг бөгөөд Францад ажиллаж, амьдардаг. 2022 оноос “Givenchy” брэндийн гоо сайхны бүтээгдэхүүний зар сурталчилгааны нүүр царайгаар ажиллаж байгаа тэрбээр хамгийн сүүлд энэ сарын эхээр “Givenchy Couture Capsule 2023” нүүр будалтын багц бүтээгдэхүүний зар сурталчилгаанд ажиллажээ. Түүнчлэн Японы гоо сайхны “Shu Uemura”, Францын “Hermes” зэрэг компанитай гоо сайхны бүтээгдэхүүний моделиор хамтран ажиллаж байсан. О.Ариунзул 2022 онд Сингапурын “Harper’s Bazaar” сэтгүүлд “Louisvuitton” брэндийн үнэт эдлэлийн моделиор ажиллан зургаа авхуулж байснаас гадна Хонконгийн “Elle” сэтгүүлд гарч байв. Тэрбээр гоо сайхан, хувцас загварын моделиор давхар ажилладаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.