Монголд албан ёсны бүртгэлтэй 983500 гэр бүл байна
Чихэнд чимэгтэй
2024-05-16
Олон улсын гэр бүлийн өдөр энэ сарын 15-нд тохиосонтой холбогдуулан Үндэсний статистикийн хорооноос Монгол улсын гэр бүлийн бүртгэлийн талаар мэдээлэл өглөө. Уг мэдээллээр манай улсад өнөөдөр албан ёсны бүртгэлтэй 983500 гэр бүл байна. Гэрлэлтээ баталгаажуулсан нийт өрхийн тал хувь нь 3-5 ам бүлтэй гэнэ. Харин 0.6 хувь нь буюу 5901 гэр бүл арав, түүнээс дээш ам бүлтэй аж. Өнгөрсөн онд манай улсад 17408 хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол 4776 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.