images

АНУ: Дилова хутагтын нэрэмжит шатрын тэмцээнийг анх удаа зохион байгууллаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-05-17


   АНУ-д суугаа Монгол улсын Элчин сайдын яам Дилова хутагт Башлуугийн Жамсранжавын мэндэлсний 140 жил, АНУ-д очсоны 75 жилийн ойг тохиолдуулан шатрын тэмцээн зохион байгууллаа. Энэ сарын 12-нд  болсон тэмцээнийг "Дилова хутагт" нийгэмлэгээс санаачилж, Монголын Буддын соёлын төвтэй хамтран зохион байгуулжээ. Тэмцээн хоёр насны ангиллаар болж 60 хүн оролцсон байна. Улмаар 14 наснаас доош, 15 наснаас дээш ангилалд өрсөлдсөн тамирчид тус бүр таван өрөг тоглон ялагчаа тодруулжээ. Тэмцээнийг цаашид жил бүр Элчин сайдын яаманд зохион байгуулахаар болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.