images

Шведийн парламентад Швед-Монголын бүлэг байгууллаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-05-17


   Монгол, Шведийн найрамдалт харилцааны 60 жилийн ойг тохиолдуулан Швед улсын парламент энэ сарын 14-нд Швед-Монголын найрамдлын бүлэг байгууллаа. Тус улсын парламентыг Риксдаг гэж нэрлэдэг бөгөөд дөрвөн жилийн хугацаанд 349 гишүүн сонгогдон ажилладаг. Одоогийн байдлаар Риксдагт суудалтай найман намын зургаагийнх нь төлөөлөл Швед-Монголын найрамдлын бүлэгт багтжээ. Харин даргаар нь  Маркус Виечил, дэд даргаар нь Хоокан Свеннелинг сонгосон байна. Манай УИХ дахь хоёр улсын найрамдлын бүлгийн даргаар Цахим хөгжлийн сайд Н.Учрал ажилладаг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.