images

Х.Нямбаатар: Япон улсын технологи, сайн туршлагыг Монголд нутагшуулна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-05-17


   Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Японы Токио хотноо болж буй “Sushi Tech Tokyo 2024” форумд оролцож байгааг НЗДТГ-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ. Дэлхийн улсуудын нийслэл хотуудын дарга нар оролцож буй энэ форумын үеэр тэрбээр Токио хотын захирагч Юрико Койкэтой уулзан Япон улсын технологи, сайн туршлагыг Монголд нутагшуулах тухай санамж бичиг байгуулж гарын үсэг зурсан байна. Ю.Койкэ нь 2016 оноос Токио хотын захирагчаар ажиллаж байгаа юм. Тэрбээр Египетийн Каир хотын их сургуулийг нийгмийн ухааны чиглэлээр төгссөн бөгөөд 1990-ээд оны эхэн үеэс хойш өнөөг хүртэл улс төрийн өндөр албан тушаал хашсаар иржээ. Тухайлбал, 2007 онд Батлан хамгаалахын сайд байсан аж. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.