images

Аврагчид дрон, роботоор гал унтраана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-17


   Сүхбаатарын талбайд өчигдөр болсон Онцгой байдлын байгууллагын “Алба сурталчлах өдөрлөг"-өөр аврагчид шүхрээр бууж, албанд шинээр ирсэн гал унтраах робот, дроныг танилцуулж, эрэлч ноход эрэн хайх, аврах ажиллагааны үзүүлбэрүүдийг иргэдэд сонирхууллаа. Засгийн газар дөрөвдүгээр сарын 24-ний хуралдаанаараа Онцгой байдлын байгууллагын тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэл, нөөц баазыг нэмэгдүүлэхээр 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн билээ. Энэ дагуу гал унтраах дрон, робот зэрэг техник хэрэгслүүдийг худалдан авч, аврах ажиллагаанд ашиглахад бэлэн болгоод байгаа юм. Гал унтраах дрон нь 70 км/цагийн хурдтайгаар 500 метр хүртэлх өндөрт 5-10 км-ийн радиуст нисэх хүчин чадалтай бөгөөд хасах 40-өөс 70 градусын хэм болон 17-20 м/секундын хүчтэй салхинд найдвартай ажиллах ажээ. Мөн ус болон хуурай бодис цацах, пуужин харвах гэсэн гурван төрлөөр гал унтраадаг байна. Харин гал унтраах робот нь 6-8 аврагчийн ажлыг хөнгөвчилж секундэд 60 литр усыг 60 метрийн зайд цацах, тэгш болон 70 градусын налуу гадаргууг ч саадгүй туулах чадвартай гэнэ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.