Монголын хоёр уулчин тавдугаар сарын 13-нд Эверэстийн оргилд гарсныг нотоллоо
Чихэнд чимэгтэй
2024-05-19
Балбын “8K Expeditions” компанийн захирал, ширваа Пэмба Монголын уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын гар утсыг шалгаж тэднийг зорьсон оргилдоо хүрснийг нотлох гэрэл зургууд олсныг Балбын “The Himalayan Times” сонин өнөөдөр мэдээллээ. Уулчид Эверэстийн 8848 метрийн оргилд тавдугаар сарын 13-ны өглөө гарч төрийн далбаа, Монголын уулчдын үндэсний холбоо, уулын клубын тугаа өргөж бие биенийхээ зургийг дарсан байжээ. Тодруулбал, гар утсан дээрх зургийг тэр өдрийн 11:57 минутад дарсан байна. Ингэснээр тэд Эверэстийн оргилд хөтөчгүй гарсан анхны монгол уулчид боллоо. Манай уулчид тавдугаар сарын 12-нд Эверэстийн 7925 метрийн өндөрт орших дөрөвдүгээр зогсоолоос дээш авирсан бөгөөд хоёр хоногийн дараа тэдний сураг тасарсан талаар хөтөч, уулчид мэдээлсэн юм. Улмаар эрэн хайх аврах ажиллагааны үр дүнд тавдугаар сарын 17-нд Ц.Өсөхжаргалын цогцсыг 8600 метр өндөр Өмнөд оргилоос, Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг 8400 метр дэх уулын тагтнаас олжээ.
Гэрэл зураг: Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын гар утаснаас олдсон зураг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.