Европын лигт тоглож буй монгол хөлбөмбөгчин эх орондоо ирлээ
Чихэнд чимэгтэй
2024-05-20
Европ тивийн мэргэжлийн клубтэй гэрээ байгуулан тоглож буй анхны монгол хөлбөмбөгчин Г.Ганбаяр өчигдөр эх орондоо ирлээ. Монголын хөлбөмбөгийн шигшээ баг ирэх сарын 7, 11-ний өдрүүдэд Камбожийн багтай нөхөрсөг тоглолт хийх бөгөөд Г.Ганбаяр тус тоглолтод оролцохоор болсон юм. Түүний тоглодог Словакийн “KFC Komárno” баг хэдхэн хоногийн өмнө улсынхаа нэгдүгээр лигийн тэмцээнд түрүүлж, ирэх улиралд дээд лигт тоглох болзлоо хангажээ. Г.Ганбаяр энэ улиралд 21 тоглолтод оролцохдоо бие даан дөрвөн гоол хийж, багтаа дөрвөн гоолын дамжуулалт өгчээ. 2001 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод цагдаагийн албан хаагчийн гэр бүлд төрсөн Г.Ганбаяр Унгарын Пушкашийн хөлбөмбөгийн академид Монголоос суралцсан анхны тамирчин бөгөөд 2016 онд тус академийн “Puskás Akadémia” багтай гэрээ хийснээр Европт гарсан Монголын анхны хөлбөмбөгчин болсон юм. Тэрбээр 2020 онд Унгарын хөлбөмбөгийн дэд лигийн “Aqvital FC Csákvár” багт тоглосон бол өдгөө Словакийн багт тоглож байна. Г.Ганбаяр Монголын хөлбөмбөгийн шигшээ багт 2021 онд элссэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.