images

Жилдээ дөрвөн Буйр нууртай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэнэ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-05-20


   Монгол улсын Засгийн газрын 111 сая, АНУ-ын Мянганы сорилтын сангийн 350 сая долларын хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүрэгт барьж буй Ус цэвэршүүлэх үйлдвэрийн барилгын ажлын явц 56 хувьтай байна. Барилгыг Туркийн МАПА групп болон бусад туслан гүйцэтгэгч компани барьж буй бөгөөд ирэх онд ашиглалтад өгөх ажээ. Барилга дээр ажиллаж буй 3500 гаруй хүний дийлэнх нь монгол бөгөөд уг төсөл 2021 оноос хойш Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдээс 20 гаруй тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн худалдан авсан байна. Хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал усыг дахин боловсруулах байгууламжийн цогц төсөл 2026 оны гуравдугаар сарын 31-нд дуусна. Ингэснээр Монгол улс ус гүн цэвэршүүлэх, хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэртэй болж, гэр хорооллын 180 гаруй ус түгээх байрыг автоматжуулан, үйлдвэрийн бохирдлыг бууруулах, хянах дэвшилтэт технологи бүхий лабораторитой болох юм. Тухайлбал, Хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах цэвэрлэсэн усыг дахин боловсруулж дулааны цахилгаан станцуудад нийлүүлнэ. Ингэснээр жилдээ дөрвөн Буйр нууртай тэнцэх хэмжээний гүний цэвэр ус хэмнэж, цаашид саарал усыг олон салбарт ашиглах боломж бүрдэх гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.