Хөвсгөл нуурт живсэн бүх машин техникийг 2024 онд багтаан гаргана
Чихэнд чимэгтэй
2024-05-20
Монгол улсын цэнгэг усны нөөцийн 74.6, дэлхийн нөөцийн 0.4 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нууранд өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд 28 автомашин живсэн хэмээн судлаачид үздэг. Тэдгээрийг татан гаргах ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөж байгаа бөгөөд 1985 онд живсэн "Сүхбаатар" хөлөг онгоцыг 2021 онд гаргаснаар энэ ажил эхэлсэн юм. Улмаар 1968-2016 оны хооронд живсэн найман тээврийн хэрэгслийг 2023 онд татан гаргаж, шатахууны 34.7 тонн бохирдлыг аюулгүй болгосон билээ. Хамгийн сүүлд өнгөрсөн оны 7, 8 дугаар сард Хөвсгөл нуурын 128 метр гүнээс “Зил-130” машин, 12 тонн шатахуунтай хоёр техник гарган авсан билээ. Тэгвэл далайн мөс бүрэн гэсмэгц энэ ажлыг үргэлжлүүлж, живсэн машинуудыг ондоо багтаан гаргаж, бохирдлыг цэвэрлэж дуусгах төллөвлөгөөтэй байгаагаа БОАЖЯ мэдээллээ. Ерөнхийлөгчийн санаачилгаар эхлүүлсэн энэ ажлыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ОБЕГ-ын дарга Г. Ариунбуян тэргүүтэй ажлын хэсэг зохион байгуулж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.