images

Уралдаанд түрүүлсэн өрхийн эмнэлгийг 10 сая төгрөгөөр шагнажээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-05-20


  Өчигдөр тохиосон Дэлхийн өрхийн эмч нарын баярын өдрийг угтан зохион байгуулсан "Дуудлага" ур чадварын уралдаан дүнгээ гаргалаа. НЗДТГ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Яаралтай тусламжийн нийгэмлэгтэй хамтран анх удаа зохион байгуулсан энэ тэмцээнд нийслэлийн 154 эрүүл мэндийн байгууллагын 770 эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцож хоёр сарын хугацаанд гурван үе шаттай өрсөлдсөн байна. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах, эмч, сувилагчийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой уралдааны сүүлийн шатанд шалгарсан долоон багаас ялагчийг тодруулж, тэргүүн байр эзэлсэн өрхийн эмнэлэгт 10, дэд байрт найм, гуравдугаар байрт зургаан сая төгрөгийн шагнал олгожээ. 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.