Буриадаас ирүүлсэн 8500 тонн үр тариаг 12 аймагт хуваариллаа
Чихэнд чимэгтэй
2024-05-20
ОХУ-ын Буриад улсын Засгийн газраас манай улсад өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлж, 8500 тонн үр тариа, тэжээл олгохоор болсон билээ. Энэ тусламжийг татан авах, аймгуудад хүлээлгэн өгөх ажлыг Улсын онцгой комиссын Шуурхай штаб зохион байгуулж, 12 аймаг, нийслэлийн гурван дүүрэгт хүлээлгэн өгсөн байна. Тусламжийн үр тариа, тэжээлийг Монголын тал Улаан-Үдэд хүлээн авч гарын үсэг зурсан юм. Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр, Буриадын ерөнхийлөгч Алексей Цыденов тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.