Уламжлалт анагаах ухааны 7 их сургууль нэг төлөвлөгөөгөөр сургалт явуулна
Чихэнд чимэгтэй
2024-05-20
Төрийн болон хувийн өмчийн уламжлалт анагаах ухааны долоон их сургууль нэг цөм төлөвлөгөөний дагуу сургалт явуулахаар болжээ. Боловсролын сайд Л.Энх-Амгалан уламжлалт анагаах ухааны сургуулиудын хөтөлбөрийн чанарыг сайжруулах, түүнд ажиллаж буй хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар “Оточ Манрамба” их сургуулийн ректор Д.Нацагдорж томилогдож, долоон их сургуулийн төлөөлөл, ТББ, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан зэрэг 23 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа ажээ. Ажлын хэсэг 2027 он хүртэл эмч, мэргэжилтэн бэлтгэх сургалтын чанарыг сайжруулах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулснаас гадна долоон их сургууль цөм төлөвлөгөөгөө нэгдсэн байдлаар 192 кредитээр тогтоосон байна. Эдгээр сургууль уламжлалт анагаах ухааны их эмч, зүү төөнүүрийн их эмч, уламжлалт анагаах ухааны засалч, сувилагчаас гадна ХААИС-тай хамтран эмийн ургамал судлалын мэргэжилтэн бэлтгэж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.