images

Дэлхийн аварга Б.Баасанхүүг хоёр өрөө байраар шагнажээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-05-20


   Арабын нэгдсэн Эмират улсад болж буй жүдо бөхийн ДАШТ-ээс өчигдөр алтан медаль хүртэж дэлхийн аварга болсон Б.Баасанхүүд “Империал гоулд майнинг” компанийн захирал М.Энхтайванбаатар хоёр өрөө байрны батламж гардуулсан талаар баттай эх сурвалж мэдээллээ. Б.Баасанхүү нь “Сүлд” спорт хорооны тамирчнаас гадна дотоодын тэмцээн уралдаанд энэ компанийн нэр дээр барилддаг бөгөөд компанийн захирал түүний “захыг мушгихаар” Абу Дабид очсон байжээ. М.Энхтайванбаатар мөн Б.Баасанхүүгийн дасгалжуулагч, дэлхийн аваргын хүрэл медальт М.Бундмааг 30 сая төгрөгөөр шагнасан байна. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын уугуул М.Энхтайванбаатар нь 2004 онд Хөвсгөл аймгийн баяр наадамд Цагаан-Уул сумын уугуул Ж.Дэлгэрдалайгаар долоо даван Аймгийн арслан цол хүртсэн юм. Түүний удирддаг “Империал гоулд майнинг” компани Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт алтны олборлолт явуулдаг ажээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.