Жүдоч Л.Анхзаяа ДАШТ-ээс хүрэл медаль авлаа
Чихэнд чимэгтэй
2024-05-21
Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд Лавжаргалын Анхзаяа хүрэл медаль хүртлээ. Өдгөө 24 настай залуу бөх анх удаа ДАШТ-д оролцохдоо Олимп, дэлхийн аварга Гүржийн бөх Лаша Шавдатуашвили, 2023 оны дэлхийн аварга Швейцарын Нильс Штумп, Японы Ишихара Тацүки, Джибоутын Хоуссэйн Адэл-Александр нарыг хаяж, хүрэл медалийн төлөө Бразилийн бөх Даниел Каргнинийг давав. Тэрбээр тавдугаар сарын 12-ны байдлаар дэлхийн чансааны 98-д эрэмбэлэгдэж байна. Энэ удаагийн ДАШТ-д таван тивийн 107 орны 658 жудоч өрсөлдөж байгаа юм. Одоогийн байдлаар манай улс медалийн чансаагаар нэг алт, нэг хүрэл, нэг тавдугаар байр, дөрвөн долоодугаар байрын шагналтай гуравдугаарт жагсаж байгаа бол нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэлтэй Япон, нэг алт, нэг мөнгөтэй Итали тэргүүлж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.