images

Залуу малчид Өвөр Монголд туршлага судлав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-21


   “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд нийт 23 залуу малчин БНХАУ-ын Өвөр Монголд туршлага судаллаа. Малчдын төлөөлөл Шилийн гол аймгийн малчин айлд зочилж, хашаалсан бэлчээрийг үр ашигтайгаар ашиглах, техник тоног төхөөрөмжөөр хөдөлмөрийг хөнгөвчлөх, түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулж зах зээлд нийлүүлэх болон мал аж ахуйн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлтэй нь танилцжээ. Мөн малын хашаа хороог барих стандарт, өвс тэжээлийг нормын дагуу бэлтгэх талаар харилцан туршлага судалсан байна. Засгийн газраас өнгөрсөн сарын 20-ноос эхлэн малчдын тогтвортой орлогыг нэмэгдүүлэх “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсноо зарласан юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.