Монгол зүрхний эмч нараас олон улс туршлага судална
Чихэнд чимэгтэй
2024-05-21
Зүрхний хүнд өвчтэй хүүхдүүдийг эх орондоо мэс заслын аргаар эмчилж эдгээдэг "Бундан" төрийн бус байгууллагаас хэрэгжүүлж буй "Зүрх мартахгүй" төсөлд олон хувь хүн, ААН хандив өргөж, хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг билээ. Тэдний нэг “Швейцарын хөгжлийн агентлаг” нь 2021-2024 онд “Бундан” байгууллагад гурван удаагийн санхүүжилтээр нийт 190 мянган швейцар.франкийн дэмжлэг үзүүлсэн байна. Уг хамтын ажиллагааг цааш үргэлжлүүлэхээр талууд энэ сарын 19-ний өдөр хамтарсан төслийн гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ төсөл нь дараагийн 2-3 жилд Афганистан, Киргиз, Тажикстан, Хойд Солонгос, Өвөр Монголтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэдгээр орны эмч нартай туршлага солилцож, зүрхний гажигтай олон мянган хүүхдэд хүрч ажиллах зорилготой аж. Тиймээс “Швейцарын хөгжлийн агентлаг” 2024-2026 онд хоёр жилийн хугацаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.