images

Архангайн бөхчүүд дахин "Алтан цом"-ын төлөө өрсөлдөнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-21


   Өнгөрсөн жилийн “Алтан цом”-ын эзэн Архангай аймгийн бөхчүүд энэ жил дахин цомын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа. Тэд хагас шигшээд Өвөрхангайн бөхчүүдтэй барилдаж 15:10-аар илүүрхжээ. Архангайн багт улсын харцага Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ, С.Сүхбат болон аймгийн арслан Э.Мөнхжаргал, цэргийн заан Ө.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва барилдаж нийт 15 давсан бол Өвөрхангай аймгийн багт улсын гарди Ц.Бямба-Отгон, улсын харцага Х.Гантулга, Б.Цэдэнсодном болон аймгийн арслан Т.Довчинсэмбээ, улсын начин Б.Лхагвадорж, аймгийн хурц арслан О.Наранбаатар, цэргийн арслан Б.Өлзийсайхан барилдаж 10 давсан байна. Архангайн дасгалжуулагчаар улсын гарди Д.Рагчаа, улсын начин Ч.Ганзориг, Өвөрхангайн дасгалжуулагчаар улсын начин Да.Батбаяр ажиллажээ. Өнөөдөр 19:45 цагаас Ховд, Говьсүмбэрийн бөхчүүд барилдаж, ялсантай нь Архангайчууд энэ сарын 25-ны өдөр "Алтан цом"-ын төлөө өрсөлдөнө. Дашрамд дурдахад, өнгөрсөн жилийн "Алтан цом"-ын эзнийг 200 сая төгрөгөөр, дэд байрт шалгарсан багийг 50 сая төгрөгөөр урамшуулж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.