images

Яармагийн шинэ гүүрний зорчих хэсгийг нээхэд бэлэн болжээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-05-21


   Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахаар Наадамчдын өргөн чөлөөг Эрчим хүчний гудамжтай холбох 483 метр урт гүүрийг 2022 оны есдүгээр сард барьж эхэлсэн билээ. Тэгвэл өчигдөр болсон Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан "Яармагийг Эрчим хүчний гудамжтай холбох гүүрийн ажил 94 хувьтай үргэлжилж байгаа" гэлээ. Шинэ гүүрний зорчих хэсгийг нээхэд бэлэн болсон ч УСУГ-ын хугацаат засварын ажилтай холбоотойгоор далангийн ажил удаашралтай байгаа аж. Харин Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “УСУГ-ынхан өөрсдийн хийх ёстой хугацаат засвар, үйлчилгээний ажлыг зам болон бусад бүтээн байгуулалтыг далимдуулж хийлгэдэг. Авлига хээл, хахууль авч байгаа тухай ч мэдээлэл байна. Холбогдох хуулийн байгууллагад шалгуулна. Улсын ажлыг гацааж, өөрсдийн хийх ёстой ажлаа хийлгэх гэж байна” гэв. Яармагийн гүүр ашиглалтад орвол  хоногт 23 мянган машин нэвтрүүлж замын ачааллыг 14.9 хувиар бууруулна гэсэн тооцоо бий.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.