Уламжлалт хөгжмийн улсын анхдугаар уралдаанд “Hu” хамтлаг дэд байр эзэлжээ
Чихэнд чимэгтэй
2024-05-21
“Уламжлалт арга барилаар хөгжимдөх улсын анхдугаар уралдаан”-ыг Соёлын яам болон Соёл урлагийн их сургуулиас 20 хоногийн турш зохион байгууллаа. Уралдаанд “Hu” хамтлагийн уран бүтээлч Г.Нямжанцан (үлээвэр хөгжим), Б.Энхсайхан (нумт хөгжим) өрсөлдөж тус тус дэд байранд шалгарчээ. Уралдаанд нийт таван аймаг, 10 гаруй мэргэжлийн байгууллага, сургалтын төвүүдээс 12-74 насны 103 хөгжимчин үлээвэр, цохивор, товшвор, нумт хөгжмийн төрлөөр оролцсон байна. Улмаар хоёрдугаар шатанд тунаж үлдсэн 71 оролцогчоос шилдгүүдээ шалгаруулжээ. Уламжлалт арга барилаар хөгжимдөх гэдэг нь уламжлуулж байгаа болон уламжлан авсан тухайн нэг хүний тогтсон арга барилаар аялгыг хөгжимдөх гэж хөгжмийн зохиолч Н.Жанцанноров тайлбарласан байна. Уралдааны дэлгэрэнгүйг энд дарж авна уу.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.