images

АНУ: Э.Эрхэс Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-22


   Монголын усанд сэлэлтийн тамирчин ОУХМ Э.Эрхэс АНУ-ын Хойд Каролина мужид зохион байгуулагдсан Усанд сэлэлтийн ДАШТ-ий эрх олгох болон Үндэсний Олимпын багийн сорил (Olympic Team Trials) нээлттэй тэмцээнд амжилттай оролцлоо. Тэрбээр араар даллах сэлэлтийн 100 метрийн зайд 58.41 секундэд бариандаа орж, өөрийн эзэмшиж байсан Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Э.Эрхэс өнгөрсөн хоёрдугаар сард болсон Азийн өсвөр үе залуучуудын аварга шалгаруулах тэмцээний 15-17 насны ангилалд 200 метрийн төрөлд зургаадугаар байр, 100 метрт долоодугаар байр, 50 метрт багаараа хүрэл медаль хүртэж байсан юм. Мөн Катарын нийслэл Доха хотод болсон ДАШТ-ий 50 метрийн зайд өөрийн эзэмшиж байсан 26.94 цагийн амжилтыг эвдэж Монгол улсын рекордыг 26.72-гаар шинэчлэн тогтоосон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.