images

Гуравдугаар эмнэлэгт лаос эмч нарыг дадлагажуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-22


   Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны эмч, мэргэжилтнүүд Лаос улсын Вьентьян хотын эмч нарт туршлага хуваалцаад иржээ. Эмч нарын баг нийт дөрвөн өдрийн турш тус улсын дөрвөн эмнэлэгт ажиллаж, нөхцөл байдлын судалгаа хийжээ. 7.5 сая хүн амтай Лаос улсын дундаж наслалт 56 бөгөөд зүрх судасны тусламж үйлчилгээ нь нийслэлийн төв эмнэлэгтээ суурилсан хэдий ч орон нутгийн эмнэлгийн хөгжил харьцангуй сул, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах зайлшгүй шаардлагатай байжээ. Иймд Гуравдугаар эмнэлгийнхэн Люксембургийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төслийн хүрээнд салбартаа нутагшуулсан туршлагаас хуваалцсан байна. Үүнээс гадна Лаосын төв эмнэлгийн эмч нарыг зүрх судсан дотуурх мэс ажилбарт сургах, зүрх судасны өвчний оношилгоо эмчилгээний мэдлэгийг сайжруулах, зүрхний цахилгаан бичлэг, зүрхний эхогийн сургалтуудыг шат дараатай зохион байгуулах болсон байна. Манай улсад зүрх судасны өвчлөл жил бүр нэмэгдэж байгаа ч энэ өвчнөөс шалтгаалах нас баралт жилээс жилд буурч байгаа юм. Үүнийг албаныхан Люксембург улсын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төсөл болон монгол эмч, мэргэжилтнүүдийн хамтын хүчин чармайлтын үр дүн гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.