Төрийн банкны ажилтнууд 7000 га талбайгаас 800 тонн хог цэвэрлэжээ
Чихэнд чимэгтэй
2024-05-22
Төрийн банк 2018 оноос “Байгальд ээлтэй гялс цэвэрлэгээ” аяныг санаачлан хэрэгжүүлж, 500 орчим салбар нэгжийн 4000 ажилтнаа хамруулан гол горхи, нуур цөөрмийн эрэг, сав газрын цэвэрлэгээ хийдэг уламжлалтай билээ. Аяны хүрээнд өнгөрсөн бямба, ням гарагт орон даяар 7000 гаруй га талбайгаас 800 тонн хог хаягдал цуглуулж цэвэрлэжээ. Сүүлийн жилүүдэд хог хаягдал нь дан ганц хөрсний бохирдол үүсгээд зогсохгүй агаарын болон усны чанарт муугаар нөлөөлж байгаа тул бизнесийн байгууллагууд хог хаягдлын менежментээ сайжруулахад анхаарал хандуулах болсон. Төрийн банк ч мөн орчны бохирдлыг бууруулахад анхаарал хандуулан, үйл ажиллагаанаас гарч буй хог хаягдлаа ангилах, хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолон бууруулах, дахин боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг худалдан авч ашиглах, экологийн боловсролыг олон нийтэд түгээх ажлуудыг нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж байгаа юм. Мөн Гялсбанк үйлчилгээг харилцагчдадаа санал болгож, тогтмол сайжруулж шинэ 3.0 хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлэн банкны салбар, тооцооны төвөөс авдаг бүх төрлийн үйлчилгээг цахимжуулах зорилт тавьсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.