images

ХААИС-ийн оюутнуудыг япон хэл сурахад тусална

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-22


  Ирэх хичээлийн жил буюу 2024-2025 онд Хөдөө аж ахуйн их сургуульд Японы соёлын болон хэлний сургалтын төв байгуулахаар болсон билээ. Үүнд шаардагдах сургалтын тоног төхөөрөмж, япон хэлний багшийн зардлыг Японы нийгэмлэг хариуцахаар болжээ. Ингэхдээ ХААИС-ийн оюутнуудыг япон хэл сурахад нь дэмжлэг үзүүлэхээс гадна мал аж ахуй, эмнэлгийн мэргэжлээр нэг жил хүртэл, аялал жуулчлал, мэдээллийн технологи, программ хангамж мэргэжлээр зургаан сар хүртэл, бусад мэргэжлийн хөтөлбөрөөр гурван сар хүртэл Япон улсад дадлагажуулах ажээ. Мөн ХААИС-ийн оюутнуудыг "Японы эелдэг боловсон ёс зүй", "Бизнесийн ёс зүй" сэдвээр сургалтад хамруулахаар болсон байна. Хамтын ажиллагааны санамж бичигт Хөдөө аж ахуйн их сургуулийн ректор Б.Баасансүх өчигдөр Токио хотноо гарын үсэг зуржээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.