Вьетнамын Далайн их сургуульд монголчуудыг тэтгэлгээр сургана
Чихэнд чимэгтэй
2024-05-22
Олон улсын далайн их сургуулиудын холбооны (IAMU) албан ёсны гишүүн Вьетнамын Далайн их сургууль 2024-2025 оны хичээлийн жилд монгол иргэдэд тэтгэлэг олгохоор болжээ. Сургалтын төлбөр, дотуур байр, эрүүл мэндийн даатгал багтсан 100 хувийн тэтгэлгийг бакалаврын түвшинд 9, магистрын түвшинд хоёр, докторын түвшинд хоёр оюутанд олгох гэнэ. Сонирхсон иргэд ирэх сарын 11-нийг хүртэл Зам, тээврийн хөгжлийн яамны цахим хуудсанд холбогдох материалаа илгээнэ. Бүртгэл зөвхөн цахимаар явагдах ба хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн материалаа илгээх товчин дээр дарж баталгаажуулах ёстой байна. Манай улсаас өнгөрсөн оны наймдугаар сард Бээжингийн Зам харилцааны их сургуульд 42 оюутан тэтгэлэгтэй суралцах батламжаа гардаж авсан билээ. Оюутнууд одоо тус сургуульд агаарын тээвэр, авто зам, авто тээвэр гэсэн чиглэлээр суралцаж байгаа юм. Манай дотоодын их дээд сургуулиудад гурван мянга гаруй оюутан, гадаадын их сургуульд 400 монгол оюутан энэ мэргэжлээр суралцаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.