Хилийн чанад дахь монгол соёлын төвүүдийг төрөөс дэмжихээр болов
Чихэнд чимэгтэй
2024-05-22
Герман, АНУ, Канад, Швейцар, Өмнөд Солонгос тэргүүтэй дэлхийн 16 улсад монгол хэл, соёлын 59 төв ажиллаж байна. Гадаадад буй монголчуудын санаачилгаар байгуулагдсан сургууль, цэцэрлэг, зуслангууд монгол хэл, соёл, түүх, дуу хөгжим, бүжиг, шатрын сургалт тогтмол явуулдаг. Тэгвэл Засгийн газраас тэдгээр байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх журмыг өнөөдөр баталж, шаардагдах хөрөнгийг 2024 оны төсвөөс санхүүжүүлэн, цаашид жил бүрийн улсын төсөвт тусгахыг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд даалгалаа. Тогтоол хэрэгжсэнээр гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдэд үндэсний хэл, бичиг, ёс заншил, түүх, соёлын уламжлалыг нь өвлүүлэх, цаашид түгээн дэлгэрүүлэх ажилд ахиц гарна хэмээн эрх баригчид үзсэн бөгөөд энэ арга хэмжээ нь Монгол улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын зорилгод нийцэж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.