images

33 цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг нүдний эрт илрүүлэгт хамруулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-23


   Боловсролын ерөнхий газар, "Орбис" олон улсын байгууллага хамтран 33 цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг нүдний эрт илрүүлэг, үзлэгт хамруулах төслийн нээлт өчигдөр болов. Хүүхдийн харааны чиглэлээр сүүлийн 50 жил ажиллаж буй профессор, судлаач Брюс Мүүрийн хараа шалгах аргачлалаар анги удирдсан багш, эмч, нийгмийн ажилтнууд үзлэгийг зохион байгуулж, ESIS системд цахимаар бүртгэх ажээ. Улмаар ямар нэгэн асуудал илэрсэн хүүхдийг нэгдсэн эмнэлгийн нүдний мэргэжлийн эмчид шилжүүлэн нүдний шилээр хангах, хүүхэд эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл зөвлөгөө өгөх, нүдний хараа муудахаас сэргийлэх арга хэмжээг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Дашрамд дурдахад, төслийг хэрэгжүүлэхээр зорилтот сургуулийн сурагчдад үзлэг хийхэд 45 хувь нь харааны ямар нэгэн асуудалтай байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.