Морь хурдан уу, дугуй хурдан уу?
Чихэнд чимэгтэй
2024-05-23
"Морь хурдан уу, дугуй хурдан уу?" уулын дугуйн уралдаан өнгөрөгч бямба гарагт Хүй долоон худагт болж, Улаанбаатар хот, орон нутгаас 30 байгууллагын 236 дугуйчин 20 насны ангилалд өрсөлдөв. Найм дахь удаагийн энэ уралдаанд 300 гаруй тамирчин бүртгүүлсэн бөгөөд ОУХМ Б.Марал-Эрдэнэ гурав дахь удаагаа түрүүллээ. Тэрбээр дугуйн спортын Ази тивийн аварга, оюутны дэлхийн аваргын мөнгө, оюутны Ази тивийн аварга, Монгол улсын ес дэх удаагийн аварга юм. "Морь хурдан уу, дугуй хурдан уу?" анхны тэмцээнийг 2018 онд Дугуйн холбооны санаачилгаар эхлүүлж байсан бол сүүлийн хоёр тэмцээнийг "Нүүдэлчин" клуб ивээн тэтгэж зохион байгуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.